Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Sports
Society & Culture
Business
News
History
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts211/v4/ca/cc/c6/caccc6e6-78e4-3049-b3ff-8919a0e3c863/mza_298099259327217762.jpg/600x600bb.jpg
Be Origin with Gerel Saraana
Gerel Saraana
1 episodes
3 hours ago
Ухаарал, эдгэрэл, дотоод гэрлийн орон зайд тавтай морил. Gerel Saraana – Be Origin нь амьдралын дараагийн алхмаа тодорхой, тайван, гэрэлтэй болгох podкаст. Хурдтай амьдралд бид өөрийгөө сонсохоо мартдаг. Тиймээс энд та өөрийгөө таних, сэтгэлийн чимээгээ мэдрэх, амьдралын үнэ цэнээ сэргээх боломжтой. Энд бид: • эдгэрэл, тайвшрал • үнэн мөн чанартайгаа ажиллах алхамууд • ухаарал өгөх түүхүүд • сорилтыг гэрэлтэй даван туулах арга зам • Монгол ухааны гүн санааг өдөр тутамд хэрэглэхүйц хэлбэрээр хүргэнэ. Хэрвээ та өөрийн язгуур руугаа буцаж, доторх гэрлээ асаахыг хүсвэл — зөв газартаа байна.
Show more...
Self-Improvement
Education
RSS
All content for Be Origin with Gerel Saraana is the property of Gerel Saraana and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Ухаарал, эдгэрэл, дотоод гэрлийн орон зайд тавтай морил. Gerel Saraana – Be Origin нь амьдралын дараагийн алхмаа тодорхой, тайван, гэрэлтэй болгох podкаст. Хурдтай амьдралд бид өөрийгөө сонсохоо мартдаг. Тиймээс энд та өөрийгөө таних, сэтгэлийн чимээгээ мэдрэх, амьдралын үнэ цэнээ сэргээх боломжтой. Энд бид: • эдгэрэл, тайвшрал • үнэн мөн чанартайгаа ажиллах алхамууд • ухаарал өгөх түүхүүд • сорилтыг гэрэлтэй даван туулах арга зам • Монгол ухааны гүн санааг өдөр тутамд хэрэглэхүйц хэлбэрээр хүргэнэ. Хэрвээ та өөрийн язгуур руугаа буцаж, доторх гэрлээ асаахыг хүсвэл — зөв газартаа байна.
Show more...
Self-Improvement
Education
https://d3t3ozftmdmh3i.cloudfront.net/staging/podcast_uploaded_nologo/44905267/44905267-1764615935511-f0a88717baa1d.jpg
“БИ гэж ХЭН БЭ?”
Be Origin with Gerel Saraana
7 minutes 49 seconds
2 days ago
“БИ гэж ХЭН БЭ?”

Энэ дугаарт бид өөрөөсөө асуухаас эмээдэг, гэхдээ амьдралын хамгийн чухал асуулттай нүүр тулна:

“Би гэж хэн бэ?”

Бид том болоод нас нэмэх тусам амьдралын үүрэг, дарамт, дүрүүдэд дарагдаж, жинхэнэ дотоод “би”-гээ хаалттай өрөөнд орхичихоод амьдралын төлөө гэж өөрийгөө итгүүлэн мөнх мэт улайран зүтгэдэг.

Энэ дугаарт:

Яагаад бид өөрсдийгөө сонсохоо больдог, яагаад дотоодод хоосон зай үүсдэг, бага насны тэр бяцхан өөрийгөө дахин санах нь яагаад хамгийн том эдгэрэл болдог тухай би ярина.

Бид “өрөөний хаалгыг нээж”, дотоодоо орхисон бяцхан өөртэйгөө уулзаж, түүний дуу хоолойг сонсохыг хичээнэ: “Чи минь ганцаараа биш шүү?”, “Би чамайг мартаагүй ээ?”, “Чи яг юу хүсч байсан бэ?”

Энэ бол таны язгуур оршихуй, төрмөл язгуур гэрэлтэйгээ учрах аяллын эхлэл.

Gerel Saraana подкастын энэ дугаарт бид өөрийгөө таних нуугдсан өвдөлт ба ухаарал, бага нас ба өнөөдөр, одоогийн “би” ба жинхэнэ “би”-гээ хамтад нь зэрэг харна.

Энэ дугаарт та дараах зүйлсийг ойлгож авна:

• Яагаад насанд хүрэх тусам бид жинхэнэ “би”-гээ мартаж эхэлдэг

• Дотоод хоосон мэдрэмжийн эх сурвалж хаана байдгийг

• Бага насны өөртэйгөө уулзах нь яагаад эдгэрлийн эхлэл болдгийг

• Өөрийн үнэн дуу хоолойг сонсох нь ямар чухлыг

• Өөрийгөө гомдоолгүйгээр амьдрал руу урагшлах ухааныг

• Язгуур оршихуйтайгаа холбогдох анхны жижиг боловч хүчтэй дадлыг

Энэ дугаарын амин агуулга нь:

Та ямар дүр эсгэж амьдраад байгаад бус — жинхэнэ хэн бэ гэдгээ эргэн санах мөч.

Өөрөөсөө зугтахгүй, өөр рүүгээ эргэн алхах тэр анхны алхмыг энэ дугаар танд өгнө гэж би итгэж байна.