
Монголчууд бид хэдэн мянган жилийн турш нүүдэлчдийн соёлоо дагаж идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байж ирсэн. Өдөр тутмын хөдөлгөөн бол та бидний эрүүл мэндэд тустай боловч идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг ойлголт бол арай өөр зүйл юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь зүрхний цохилт олширсон, амьсгалын тоо нэмэгдсэн, хөлс гарч хөлрөх хэмжээний эрчимтэй хөдөлгөөнийг хэлж байгаа хэрэг.