
ОХУ-д өрнөж буй хөдөлгөөн дэлхийн анхаарлыг татаж байна. Хойд хөршийн маань засгийн газар жагсагчдыг хүч хэрэглэн дарах оролдлогуудыг хийж буй нь тийм ч гайхмаар зүйл биш. Гэхдээ энэ бүх өрнөж буй үйл явдлуудын гол зангилаа болоод буй Алексей Навальный нь олон улсын анхаарлыг өөрөөрөө дамжуулж ОХУ-ын удирдлага, элит улс төрчдийн үнэн дүр төрхийг таниулахад чиглүүлж чадаж байна. Энэ эрхэм хэн бэ?