
Өнөөдрийн дугаар залуучуудын мэргэжил сонголт төдийгүй шинэхэн аав, ээжүүдэд ч чухал мэдээлэл өгсөн ярилцлага болсон шүү. Манай улсад Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх байдаг гэдгийг та мэдэх үү? Хэрэв энэ чиглэлээр сурах гэж байгаа бол заавал сонсох дугаар нь шүү гэдгийг сануулж байна. Фулбрайтын тэтгэлгээр сурч төгсөөд эх орондоо ихийг бүтээж яваа анагаахын болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан, нотолгоонд суурилсан мэдээлэл өөрийн пэйж хуудсаараа тогтмол хүргэдэг зоримог бүсгүйн ярилцлага таны сонорт хүрч байна.
Х.Мөнгөнцэцэг MD, MPH, MSc, IBCLC
Хүүхдийн эмч, Нярайн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх
Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн магистр, Анагаахын шинжлэх ухааны магистр.