
Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад 4-6-р бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд:
1. Тэд хүүхдээ өөрсдийнхөө айдсанд хүлж, сонголтыг нь боомилж өсгөдөггүй
2. Тэд хүүхдэдээ хэтэрсэн эрх мэдэл олгодоггүй.
3. Тэд хүүхдээсээ төгс зүйл хүлээдэггүй.