Та өмнөх дугааруудыг сонсож байхдаа ер нь энэ өрөөсгөл хандлага /bias/ гэж яг юу юм бол оо? гэж бодож байсан уу? Тийм бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. Өрөөсгөл хандлагын талаар ерөнхий ойлголт өгөхөөр энэ дугаарыг бэлдлээ.
Та зарим тохиолдолд зөвхөн өөрийн үзэл бодолд нийцсэн зүйлсийг хүлээн зөвшөөрч, тэдгээр зүйлс л хамгийн үнэн мэт санагдаж байсан уу? Тэгвэл бид заримдаа яг энэ бодлоосоо болоод бусдын өнцгөөс харж чадахгүй, аливаа зүйлсийг өөрийн бодол, үнэлэмжээр шийдэх нь байдаг шүү дээ.
Энэ дугаараар бид өөрийгөө батлах хандлагын талаар ярилцсан бөгөөд хэрхэн олон талаас нь асуудлыг харж шийдвэрлэх, бодит байдалд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах талаар та сонсоорой.
Жич: Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид зайнаас холбогдон дугааруудаа бэлтгэж байгаа тул дууны чанар сайн сонсогдохгүй байж магадгүй тул та бүхнээс урьдчилан уучлалт хүсэж байна.
Ямар нэг үйл явдал болж өнгөрсний дараагаар танд "аан, би яг ийм зүйл болно гэж мэдэж байсан юм" гэсэн сэтгэгдэл төрж байсан уу? Хэрэв тийм бол бас л өрөөсгөл хандлагаас болсон байж магадгүй юм.
Энэ удаагийн дугаараар бид Hindsight Bias-ын талаар ярилцсан бөгөөд сэдэвтэй холбогдуулан нийтлэл уншихыг хүсвэл бидний Medium хуудаснаас унших боломжтой.
Жич: Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид зайнаас холбогдон дугааруудаа бэлтгэж байгаа тул дууны чанар сайн сонсогдохгүй байж магадгүй тул та бүхнээс урьдчилан уучлалт хүсэж байна.
Та хэзээ нэгэн цагт “Би одоо гаргасан шийдвэртээ ирээдүйд харамсвал яах вэ?” гэсэн бодлоосоо болоод ямар нэг буруу шийдвэр гаргаж эсвэл бүр ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байх байдалтай тулгарч байсан уу? Хэрэв тийм бол энэ дугаарыг сонсоод үзээрэй.
Энэ удаагийн дугаараар бид "Харамсахаас сэргийлэх хандлага"-ын талаар ярилцсан бөгөөд сэдэвтэй холбогдуулан нийтлэл уншихыг хүсвэл бидний Medium хуудаснаас унших боломжтой.
Жич: Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид зайнаас холбогдон дугааруудаа бэлтгэж байгаа тул дууны чанар сайн сонсогдохгүй байж магадгүй тул та бүхнээс урьдчилан уучлалт хүсэж байна.
"Олны үг ортой" та энэ үгтэй хэр санал нийлж байна вэ? Олонхоо дагах нь сайн уу эсвэл муу юу? Сүргийн сэтгэхүй, түүний үр дагавар болон бусад мэдээллийг та энэ дугаараас сонсоорой.
Сэдэвтэй холбогдуулан дэлгэрэнгүй уншихыг хүсвэл манай Medium дээрх нийтлэлийг мөн сонирхоод үзээрэй!
Жич: Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид зайнаас холбогдон дугааруудаа бэлтгэж байгаа тул дууны чанар сайн сонсогдохгүй байж магадгүй тул та бүхнээс урьдчилан уучлалт хүсэж байна.
Хүн өөртөө итгэлтэй байх нь сайн боловч өөртөө хэт итгэн, бардсанаар ямар сөрөг үр дагаварт хүрч болох, энэ хандлагаас хэрхэн сэргийлэх талаар энэ дугаараас сонсоорой.
Сэдэвтэй холбогдуулан дэлгэрэнгүй уншихыг хүсвэл манай Medium дээрх нийтлэлийг мөн сонирхоод үзээрэй!
Жич: Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид зайнаас холбогдон дугааруудаа бэлтгэж байгаа тул дууны чанар сайн сонсогдохгүй байж магадгүй тул та бүхнээс урьдчилан уучлалт хүсэж байна.
Өрөөсгөл хандлага буюу Bias-ийн талаарх Mieux Podcast-ийн трейлэр